И-Майл шалгах Холбоо барих

Түүхэн замнал

Нүүр хуудасТүүхэн замнал

 

1983 оны 05 дугаар сарын 03-ны өдөр БНМАУ-ын гадаадтай эдийн засгаар харилцах Хороо болон улсын төлөвлөгөөний комиссийн хамтарсан хурлын №30/40 тоот тогтоолоор Эрдэнэт хотын цахилгаан, дулааны ачааллыг хангах зорилгоор станцын зураг төслийг ЗХУ-ын “ВНИПИЭНЕРГОПРОМ” институтын Киев дэх салбарт хийж, 1984 онд станцыг барьж байгуулах газар шорооны ажил эхэлсэн бөгөөд угсралтын ажлыг ЗХУ-ын Загранэнергострой байгууллагын харьяа Монголэнергострой трестийн Эрдэнэтэнергострой барилга угсралтын удирдах газар гүйцэтгэсэн болно.

1984 онд Станцын ашиглалтын өмнөх захиргааг байгуулж, даргаар Пунцагийн Цэрэннадмид, ерөнхий инженерээр Ж.Хавдлашим нарыг томилон станцын анхны инженер техникийн ажилтан, ажиллагсадыг сургах, бэлтгэх ажлыг харъяа үйлдвэрүүдтэй хамтран зохион байгуулж, нийт 120 гаруй хүнийг хамруулж байсан.

 

Түүхэн замнал
1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Станцын анхны зуухыг галлаж, ашиглалтанд хүлээн авч, 1987 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Станцын анхны турбиныг халааж, уурын шугамд залгасан байна. 1987 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус Станц нь Уулын баяжуулах үйлдвэрийн дулааны Станцтай зэрэгцээ ажиллаж, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэн, Эрдэнэт хотын ард иргэд, албан байгууллагын хэрэглэгчдэд ДЭХ-ийг түгээж эхэлжээ. Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц нь 7 зуух, 3 турбинтэй, цагт 302.5 Гегакалори/цаг дулаан, 28,8 Мегаватт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх чадалтайгаар 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус Станцын барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, Улсын комисст төслийн хүчин чадлаар хүлээлгэн өгсөн байна.

Түүхэн замнал
Компанийн СС-35 МВт- ын хүчин чадалтай турбогенератор суурилуулах өргөтгөлийн ажлыг 2019 оны 04 сарын 29-ний өдөр Монгол улс, БНХАУ-н засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хөнгөлттэй зээлийн хүрээнд явагдах  өргөтгөлийн ажлын тусгайлсан гэрээнд Монгол улсын ерөнхий сайд  У.Хүрэлсүх, БНХАУ-н Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кечаны урилгаар тус  улсад айлчлах үеэр гарын үсэг зурснаар “ЭДЦС” ТӨХК-ийг СС-35/50 маркийн Турбогенаратороор  өргөтгөх төслийн ажлын эхлэл тавигдсан. Уг төслийг хэрэгжүүлэхээр  БНХАУ-н “Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн” ХХК-н шалгарсан . 2019 оны 03 сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Эрчим Хүчний сайд Ц.Даваасүрэн тэргүүтэй зочид төлөөлөгчид “ЭДЦС” ТӨХК- ийн хүчин чадлыг СС-35 МВт-р өргөтгөх төслийн шав тавих ёслолд оролцож, 2019 оны 08 сарын 16-ны өдөр төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл өгснөөр өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.


ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэт ДЦС-ийн танилцуулга
Ярилцлага