И-Майл шалгах Холбоо барих

Захирлын мэндчилгээ

Нүүр хуудасЗахирлын мэндчилгээ

Эрхэм уншигч, харилцагч танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Манай компанийн хамт олон Эрдэнэт хотынхоо гал голомтыг бадрааж, улс орныхоо хөгжлийн тулгуур болох цахилгаан дулааны эрчим хүчээр найдвартай хангах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн үр ашиг, хүчин чадлыг нэмэгдүүлж, тоноглолын найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. 

Монгол улсын эдийн засгийн хөгжлийг даган өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахын тулд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр СС-35 МВт-ын турбогенератороор өргөтгөх их бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжиж байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажил 2020 оны 08 сард ашиглалтанд орсноор станцын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, найдвартай ажиллагаа болон санхүү эдийн засгийн чадавхи дээшилж, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

Компанийн зүгээс ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэх, аюулгүй ажиллах нөхцлийг хангах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд байнга анхаарч, хүний нөөцийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд олон ажлыг төлөвлөж хийхээр зорилт тавин ажиллаж байна.

Эх орныхоо гал голомтыг мөнхөд бадрааж, илч гэрлийг түгээх ариун үйлсээ нэр төртэй биелүүлж яваа эрчим хүчний салбарын нийт хамт олон, эрхэм харилцагч та бүхэндээ эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол улсын гал голомт өнөд мандан бадрах болтугай.

Таныг хүндэтгэсэн:
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ   Л.ЭРХБААТАР
ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэт ДЦС-ийн танилцуулга
Ярилцлага