И-Майл шалгах Холбоо барих

Компаний танилцуулга

Нүүр хуудасКомпаний танилцуулга

“Эрдэнэтийн  Дулааны цахилгаан Станц” Төрийн өмчит хувьцаат компани нь “Таны гэрэл, дулаантай, ая тухтай амьдрах нөхцөлийг бид хангана” гэсэн Эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 

Станцын эхний ээлж 1987 оноос ашиглалтанд орж цахилгаан, дулаан үйлдвэрлэж эхэлсэнээс хойш 33 дахь жилдээ Эрдэнэт хотын ард иргэдийг дулаан, цахилгааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай ханган ажиллаж байна. Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц нь 7 зуух, 3 турбинтэй, цагт 302.5 Гегакалори/цаг дулаан, 28,8 Мегаватт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх чадалтай бөгөөд 1 алба, 5 хэлтэс, 8 цехийн зохион байгуулалттай, 454 хүнтэйгээр, 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулан ажиллаж байна.

“Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц” Төрийн өмчит хувьцаат компани нь жилд дунджаар 163.3 сая кВтц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн 133.6 сая квтц цахилгаан эрчим хүч түгээж, 604,4 мян.Гкал дулааны эрчим хүч боловсруулан 580,8 мян.Гкал дулааны эрчим хүч түгээж байна.  2019 онд 39 тэрбум 776 сая төгрөгийн зардал гаргаж, 40 тэрбум 723 сая төгрөгийн борлуулалтын орлоготой, 946 сая төгрөгийн ашигтай ажилласан ба 2019 онд цахилгаан эрчим хүчний нэгж өртөг 164,97 төгрөг, дулааны эрчим хүчний нэгж өртөг 30,210.85 төгрөг байв.

Тус станц нь Монгол улсын хэмжээнд зарласан “Нийгмийн хариуцлагатайгаа нийтэд зарлая” уралдаанд шилдэг 9 байгууллагын нэгээр 2011 онд шалгарч байсан ба Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрээр Монгол улсын Засгийн Газар, Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр зохион байгуулдаг “ТОП-100”-д 9 удаа, “ТОП-150”- д 8 удаа, “Шилдэг татвар төлөгч” байгууллагаар 6 удаа, “Шилдэг нийгмийн даатгалын шимтгэл төлөгч” байгууллагаар 4 удаа,  2019 онд ТӨБЗГ-ын “Өмч эзэмшлийн гэрээ дүгнэлт”-ээр “Онц дүнтэй” үнэлгээ, мөн онд 4 жилд 1 удаа хийдэг Төрийн Өмчийн үзлэг, тооллогоор “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан.

Түлш эрчим хүчний салбарын байгууллагуудын дунд зохиосон “Дархан-2005” спортын наадамд 3-р байр, “Эрдэнэт-2007” спортын наадамд 1-р байр, “Улаанбаатар-2010” спортын наадамд 2-р байр тус тус эзэлсэн. Орхон аймгийн “Нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага”- аар 2017 он, 2019 онуудад Тэргүүн байранд шалгарч,   Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Анхны тусламжийн Улсын анхдугаар уралдаан-2019”- д амжилттай оролцож Тэргүүн байр эзэлсэн амжилттайгаар ажиллаж байна.

Тус станцын ажиллагсдын дундаас Эрчим хүчний тэргүүний ажилтан 230, бусад салбарын тэргүүний ажилтан 39, Хөдөлмөрийн хүндэт медалиар 19, “Алтангадас” одонгоор 28, “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор 3, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол тэмдэгээр 1 хүн тус тус шагнагдаад байна.

Станц өнөөдрийн байдлаар 454 ажилтантай, үүнээс дээд боловсролтой 221, тусгай дунд боловсролтой 84, бүрэн дунд 159, Монгол улсын зөвлөх инженер 6, зөвлөх эдийн засагч 1, мэргэшсэн инженер 16, мэргэшсэн нягтлан бодогч 4, мэргэшсэн төсөвчин 3 ажиллаж байна.

2019 онд Төрийн өмчийн хорооноос өгсөн зорилтот түвшингийн үзүүлэлтийг бүрэн ханган биелүүлж, төсөвт нийт 6,2 тэрбум төгрөг төвлөрүүлснээс аймаг орон нутгийн төсөвт 2,0 тэрбум төгрөг төвлөрүүлж, Орхон аймгийн нийт 305 дулааны эрчим хүч хэрэглэгчдээс 100 хувийн сэтгэл ханамжтай ажилласан байна.

ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэт ДЦС-ийн танилцуулга
Ярилцлага