И-Майл шалгах Холбоо барих

ОБЕГ-тай хамтран галын тактикийн сургалт зохион байгуулав.

Зорилго: Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулиуд, Гал түймрийн болон  холбогдох хууль дүрэм, тогтоомж, иргэдийн эдлэх эрх, хүлээх үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах тухай инженер техникийн ажилтануудад гал түймрийн, гамшиг ослын талаар мэдлэг олгож, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюул тохиолдсон үед  иргэдийн амь насыг  хамгаалах, мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж  аюулгүй амьдрах ухаанд  сургахад оршино.

Агуулга:

1. Гамшгаас хамгаалах, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гамшгийн эрсдэл, гамшгийн эмзэг байдал, гамшгаас хамгаалах дайчилгаа, урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршиг, гамшгийн голомт, гамшгийн тухай зарлан мэдээлэл, нэрвэгдэгсэд, онцгой байдал, аврах ажиллагаа, гамшгаас хамгаалах улсын хяналт, аврагч, гамшгаас хамгаалах сургалт, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэг, гамшгаас хамгаалах талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг, иргэний хүлээх үүрэг юу вэ гэдгийг танилцууллаа.


2. Гал түймэр, гал түймэр унтраах, гал түймэр унтраах удирдагч, галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг, гал түймрийн аюултай нөхцөл байдал, гал түймэр гарсан тухай акт, гал түймэр гарсан тухай тэмдэглэл, гал түймрийн аюулын үнэлгээ, гал түймрээс хамгаалах үйлчилгээ, галын аюултай бүтээгдэхүүн, томилгоот бүрэлдэхүүн, объектын гал түймэр, ой, хээрийн гал түймэр, галын аюулгүй байдлыг хангах талаар нутгийн  захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүргийн тухай танилцуулж, тайлбарласан сургалт боллоо. Танхимын сургалтанд 198 ИТА-нууд хамрагдав.


3. Тактикийн сургалтаныг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр  Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Ганбаатар болон  “ЭДЦС”-ТӨХК-ний гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар нараар батлуулж гамшиг осол, гал түймрийн үед ажиллах тактикийн  сургуулийн хөтөлбөрийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 13 цаг 30 минутанд “ЭДЦС”-ТӨХК-ний Хэлтэс , Албан, Цех хэсгүүдийн 227 инженер текникийн ажилтануудыг бэлэн байдлын дохиогоор гаргаж Галын инженер техникийн комиссын дарга Б.Сурмаахоролд илтгэл рапорт өгсөнөөр сургалтын үйл ажиллагааг нээж тактикийн сургалтыг 13 цаг 45 минутанд Онцгой байдлын газрын 7035101 дугаарын утас-нд ДИС Б.Ариунболд дуудлага өгсөнөөр эхний тусгай албаны авто машин 13 цаг 50 минутанд ирж тактикийн сургуулийн №1 ажиллагаа  Онцгой байдлын газрын эрэн хайх аврах бүлгийн stariks 2281 оро улсын  дугаартай авто машин 4 албан хаагч ирж Зуухан цехэд угаартсан 2 иргэнийг гал түймрийн бүсээс гаргаж “ЭДЦС”-ТӨХК-ний  Галын бүлэгтэй хамтран ажиллаж Аврах  бүлэгт хүлээлгэн өгч эмнэлгийн анхны тусламж үзүүлэх  ажиллаа. №2 ажиллагаа Онцгой байдлын газрын тусгай албаны rosenbauer 01-05 ora ta-ta улсын дугаартай авто машинтай 6 албан хаагч ирж Зуухан цехийн тосны банканд гарсан гал түймрийг унтраах ажиллагаа зохион байгуулж ажилласан. №3 ажиллагаа Онцгой байдлын газрын тусгай албаны 96-66 орх улсын дугаартай  шатны автомашин ирж Турбин цехийн дээврээс угаартсан, түлэгдсэн 8 иргэнийг буулгаж, “ЭДЦС”-ТӨХК-ний Аврах бүлэг  хүлгээн  авч эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх ажиллагаа зохион байгууллаа. №4 ажиллагаа Онцгой байдлын газрын  аврах бүлгийн 4 албан хаагч барилгын өндрөөс аврах хоолойгоор нэрвэгдсэн иргэдийг буулгах ажиллагааг зохион байгуулж ажиллалаа. 3 иргэний  аврах хоолойгоор өндрөөс буулгаж “ЭДЦС”-ТӨХК-ний  Аврах  бүлэгт хүлээлгэн өгч эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх  ажиллалаа. №5 ажиллагаа  Онцгой байдлын газрын аврах бүлгийн 4 албан хаагч  ГШУ-ийн цонхоор аврах ажиллагаа зохион байгуулж 1 иргэнийг аврах олсоор буулгаж “ЭДЦС”-ТӨХК-ний  Аврах  бүлэгт хүлээлгэн өгч эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх  ажиллалаа. №6 ажиллагаа Онцгой байдлын газрын аврах бүлгийн 4 албан хаагч  барилгын өндрөөс буух  3-н төрлөөр үзүүлэх тоглолт хийж барилгын өндрөөс бууж,  Онцгой байдлын газрын 1-р тасаг ГПС-600 хошуутай  үзүүлэх сургалт байлдааны тархалт хийж ажиллалаа. №7 ажиллагаа “ЭДЦС”-ТӨХК-ний  зуухан цехийн ажилчдаар гарсан галыг хэрхэн унтраах талаар дадлага хийлгэж ажиллалаа. №8 ажиллагаа  Сургалтын хаалтын ажиллааг зохион байгуулж Онцгой байдлын газрын тусгай албаны авто машинтай танилцах суртачилах ажил зохион байгуулж авто машины хүчин чадал, үзүүлэлт зэргийг ажилчид танин мэдүүлэх ажил хийллээ. Сургалт 1 цаг 45 минутын хугацаанд явагдаж дууслаа.
Сургалтанд нийт “ЭДЦС”-ТӨХК-наас  227 ажилтан, Онцгой байдлын газраас 22 албан хаагч  хамрагдав.

Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч: Ахмад Д.Ариунболд
СХМ Т.Ууганцэцэг
2017-10-31