И-Майл шалгах Холбоо барих

Оосорлогч, дохиочны эрх сунгах, олгох сургалт явагдлаа.

2017 оны 03 сарын 29-31-нд  ӨЗМ-ын аюулгүй ажиллагааны хяналт хариуцагчид, цех бүрийн ӨЗМ-ын аюулгүй ажиллагаа, БББ-ыг хариуцагчид, оосорлогч дохиочны эрх бүхий ажилтнууд, оосорлогч дохиочны эрх  сунгах, олгох сургалт гэрээний дагуу явагдлаа.

Сургалтын зорилго:

         ӨТММ -ын аюулгүй ажиллагаа, ашиглалтын явцад учирч болох аюул ослын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх цогц арга зүйд суралцуулах, ур чадвар хандлагыг эзэмшүүлэхэд оршино.

Агуулга:

  • Өргөн тээвэрлэх машин механизм түүний ангилал, төрөл
  • ӨТММ-ын ашиглалт ӨТММ-ын ачаа оосорлох хэрэгсэл, тэдгээрт тавигдах шаардлага 
  • Хүн болон ачаа зөөврийн лифтүүд, тэдгээрийн ашиглалт аюулгүй ажилллагаа
  • Хүн болон ачаа өргүүрүүд, тэдгээрийн ашиглалт аюулгүй ажиллагаа
  • Ачаа өргөх краны зам, түүнд тавигдах шаардлага
Оосорлогчийн эрх олгох ба сунгах сургалтанд:
  • Оосорлогчийн тухай ерөнхий ойлголт
  • Оосорлогчийн ахлагч  хэдийд томилох вэ?
  • Оосорлогчийн эрх
  • Оосорлогчийн үүрэг
  • Оосорлогч хүний хориглох зүйл
  • Оосорлох хэрэгслэл ба түүний бүтэц төрөл
  • Ган татлаганы оосор
  • Гинжин оосор
  • Ган татлагын бүтэц
  • Олон оосор уяа татлага
  • Ачаа оосорлох тусгай хэрэгслүүд
  • Оосорлох хэрэгслийн журам
  • Ачаа түүний ангилал
  • Ачаа оосорлох хэрэгслийн ашиглалт, сонголт
  • Ачааны жин тодорхойлох

Сургалт 14 цагийн хичээлийг 140 хүнд лекц-семинар Powerpoint программ дээр зааж, анимейшн видео дүрс бичлэг ашиглан, гарын авлагыг электро, цаас хэлбэрээр тараан явууллаа. Сургалтанд хамрагдсан ажилтнуудад үнэмлэхийг стандарт шаардлагын дагуу шинэчилж олгоно.

 

Шалгалтын тест:

  1. 1.    ӨЗМ-ын аюулгүй ажиллагааны хяналт хариуцагчид, цех бүрийн ӨЗМ-ын аюулгүй ажиллагаа, БББ-ыг хариуцагчийн шалгалтын тест
  1. 2.    Оосорлогч дохиочны давтан , эрх олгох  шалгалтын тестүүдийг  боловсруулан бэлтгэж шалгалтуудыг авлаа.                                 

 

СХМ Т.УУГАНЦЭЦЭГ
2017-04-05
ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэт ДЦС-ийн танилцуулга
Ярилцлага