И-Майл шалгах Холбоо барих

Зуух, даралтат сав, шугам хоолойн ашиглалт, аюулгүйн ажиллагааны дүрэм”-ээр сургалт явагдав.

Сургалт 2017 оны 03 сарын 06-наас 03 сарын 14 хүртэлх хугацаанд “Зуух, даралтат сав, шугам хоолойн ашиглалт, аюулгүйн ажиллагааны дүрэм”-ээр сургалтыг 2017.02.15-ны өдрийн 17/А-12 тоот гэрээний дагуу МХГ-ын эрчим хүчний улсын байцаагч М.Анхбаярын хяналттай явагдлаа.

Сургалтын зорилго: Даралтат сав, уур,усны шугам хоолойтой харьцаж ажиллах дүрмийн сургалтанд хамрагдсан, эрхийн үнэмлэхтэй ашиглалт үйлчилгээний ажилчдыг шаардлагатай хэмжээнд бэлтгэхэд оршино.

Сургалтын агуулга: Үндсэн нэр томъёоны тодорхойлолтууд, дүрмийн зорилго, ямар хүрээнд мөрдөх, дүрэмд хамаарахгүй даралтат савууд, дүрмийн заалт зөрчигдөж болох, мэдлэг, ноцтой зөрчилд тооцогдох зүйл, хэн мөрдөж ажиллах, зөрчсөн ажиллагсдад хүлээлгэх хариуцлага, ослыг хэн судлах, тавигдах шаардлагууд, хэн үйлдвэрлэх, усан сорилтуудыг ямар дараалалтай хийх, даралтат сав болон шугам хоолойн ашиглалт, үйлчилгээ, бүтэц, станцын бүртгэлтэй даралтат сав, шугам хоолойн тухай сургалтыг дүрмийн 7.2.1-7.2.4 заасны дагуу явууллаа.

Сургалт батлагдсан хуваарийн  дагуу нийт 8 цагийн хичээлийг 150 хүнд  Powerpoint программ дээр зааж, гарын авлагыг электрон, цаас хэлбэрээр тараасан.

Сургалтанд хамрагдсан ажилтнуудад үнэмлэхний хугацааг сунгаж тэмдэглэл хийж баталгаажууллаа.

 

СХМ Т.УУГАНЦЭЦЭГ
2017-03-20


ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэт ДЦС-ийн танилцуулга
Ярилцлага