И-Майл шалгах Холбоо барих

Орхон аймгийн “Шилдэг байгууллага” -аар шалгарлаа.

 

Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбооноос хамтран Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудаас хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэн аж ахуйн нэгж байгууллагын хамтын гэрээгээр хөдөлмөр нийгмийн баталгааг ханган, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн орчныг сайжруулах чиглэлээр хийсэн ажлаараа тэргүүлсэн шилдэг байгууллагуудыг жил бүр шалгаруулдаг уламжлалтай.

“ЭДЦС” ТӨХК нь 2021 онд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрийн 5.4 дахь заалтын хэрэгжилтийг хангаж, хамтын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийн байдал, ХАБЭА-н орчныг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаараа Орхон аймгийн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэгч “Шилдэг байгууллага”–аар шалгарч, цом гардан авлаа. Манай компани 2013 оноос хойш энэхүү шагналыг 5 дахь удаагаа хүртэж байгаа юм. “Шилдэг байгууллага” цомыг нийт ажилтнуудад сурталчлан таниулах, хөдөлмөрийн аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх зорилгоор цом аялуулах сарын аяныг зохион байгуулсан ба аяны хүрээнд цех нэгжүүд ХАБЭА-тай холбоотой тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэлээ.


ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэт ДЦС-ийн танилцуулга