“ЭРДЭНЭТИЙН ДЦС” ТӨХК-ИЙН АЖИЛЧДЫН ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
2022 оны 02-р сарын 07-ны өдөр
1. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга:
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 538 дугаарын тогтоолоор батлагдсан ‘’Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай’’-ыг үндэслэн Орхон аймаг, Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах “ЭДЦС’’ ТӨХК-ийн ажиллагсдын цайны газрын зориулалтаар 426,9м2 талбайг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтыг зарлаж байна.
2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл:
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа: |
2022 оны 02-р сарын 24-ны өдрийн 11.00 цагаас өмнө хүлээн авна. |
Материал хүлээн авах хаяг: |
“ЭДЦС” ТӨХК-ийн өөрийн байр, 401 тоот өрөөнд битүүмжлэн ирүүлнэ. |
Материал нээх хугацаа, хаяг, байршил |
2022 оны 02-р сарын 24-ны өдрийн 1130 цагт “ЭДЦС” ТӨХК-ийн өөрийн байр, 407 тоотод нээнэ. |
Эд хөрөнгө түрээслэх үнийн доод хэмжээ |
1 метр/кв-ыг түрээслэх доод үнэ 6,000 /зургаа мянга/-н төгрөг байна. Тоног төхөөрөмжийн жилийн түрээс тухайн хөрөнгийн үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна. |
Түрээслэгч үйл ажиллагаа эрхэлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, бусад мэдээлэл |
1. Нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх ба энэ салбарт 3-аас дээш жил ажилласан байх |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах заавар |
1. Материалын бүрдэл /15 оноо/ |
Оролцогчийн бүрдүүлж ирүүлэх материал |
1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариат/ |
Нэмэлт мэдээлэл |
1. Удирдлага, зохион байгуулалтаар ханган, түрээслүүлэгчтэй холбогдож ажиллах шийдвэр гаргах түвшний хүн ажлын цагаар байрлаж ажиллах боломжтой байх. |
3. Сонгон шалгаруулалтад оролцогчдод өгөх нэмэлт мэдээлэл
- Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд, бүрэн бүрдүүлж битүүмжлэн ирүүлнэ. Бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна.
- Оролцогч нь зард заасан хугацаанд материалаа өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан түрээслүүлэгчийн бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө.
- Оролцогч нь сонгон шалгаруулалтыг нээхээс өмнө татгалзах саналаа ирүүлж болно.
- Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбоотой гомдлыг сонгон шалгаруулалт зохион байгуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор захиалагч байгууллагат гаргана.
- Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч тал бүрэн хариуцна.
4. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч ‘’Эрдэнэтийн ДЦС’’ ТӨХК-ийнн байранд ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 7035-3168 утсаар болон erdenetpp.energy.mn цахим хуудаснаас авах ба info@erdenetpp.energy.mn хаяг руу асуух зүйлээ илгээнэ үү.
5. Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК өөрийн байр, 1 давхар, Ажилчдын цайны газар.
6. Холбогдох мэргэжилтэн: Б.Сонормаа /ХААХ-ийн ажилтан/
7. Холбоо барих утас: 8811-7196, info@erdenetpp.energy.mn
-oOo-