И-Майл шалгах Холбоо барих

Дулааны техникийн нөхцөлийн хүсэлтийг E-Mongolia цахим системээр авдаг боллоо.

“ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ”-ийн 1.4 заалт /  Иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөл хүссэн хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд 1 гигакалор/цаг (цаашид Гкал/цаг гэх) болон түүнээс дээш дулааны ачаалалтай техникийн нөхцөлийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 1 Гкал/цагаас доош дулааны ачаалалтай техникийн нөхцөлийг үйлдвэрлэгч эсхүл дамжуулагч, түгээгч, хангагч тус тус шийдвэрлэнэ./-ын дагуу “ЭДЦС” ТӨХК-нд дулаан техникийн нөхцөлийн хүсэлт бичгээр гаргаж байсныг E-Mongolia цахим системд шилжүүлсэн тул иргэн, албан байгууллага, ААН-үүд цахимаар хүсэлтээ өгөх боломж бүрдсэн байна.

Дулааны техникийн нөхцөлийн хүсэлтийг E-Mongolia цахим бүртгэлээр https://e-mongolia.mn/service/(orkhon-aimag)-dulaany-tooluuryn-tyekhnikiin-nukhtsul линкээр орж, заавартай танилцан “үйлчилгээ авах” гэсэн товчлуурыг дарж, өөрийн нэвтрэх эрхээр орж, хүсэлт болон бусад материалыг бүрдүүлэх болсныг мэдэгдье.

ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэт ДЦС-ийн танилцуулга