И-Майл шалгах Холбоо барих

“Ган труба, лист” нийлүүлэх тухай

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо : 2021.11.29
Тендер шалгаруулалтын нэр: Ган труба, лист нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭДЦС/СМ-202103r-5

“Эрдэнэтийн ДЦС” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос “Ган труба, лист” нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн материалыг www.tender.gov.mn сайтаас татаж авах ба оролцогч нь материалаа мөн хаягаар цахимаар ирүүлнэ. Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50.000 /тавин мянган төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1.    Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу /2019, 2020/ тус бүрийн борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 80 хувиас багагүй байна.

2.    Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 80 хувиас багагүй байх

3.    Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 он

4.    Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2019, 2020 он тус бүрт хийсэн ижил төстэй ажлын дүн нь төсөвт өртгийн 80 хувиас багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй
Тендерийн хамт Төсөвт өртгийн 1 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа төгрөг ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 12-р сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021.12.15-ны өдрийн 1030-д  нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, “ЭДЦС” ТӨХК,
4 давхар, 417 тоот өрөө, Д.Эрхэмбаяр, Утас: 99033429

ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэт ДЦС-ийн танилцуулга
Ярилцлага