И-Майл шалгах Холбоо барих

СОНГОН ШАЛГАРУУЛЖ, АЖИЛД АВАХ ТУХАЙ

СОНГОН ШАЛГАРУУЛЖ, АЖИЛД АВАХ ТУХАЙ

“Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн цахилгаан цехэд ажилтан сонгон шалгаруулж авна. Бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуусыг урьж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1.    “Программ хангамж” мэргэжлээр төгссөн IT инженер байх

  1. Програмчлалын хэлний мэдлэг
  2. Электроникийн мэдлэгтэй байх
  3. Өгөгдлийн сан, зохион байгуулалт
  4. Сүлжээний мэдлэг чадвар
  5. Системийн бичиг баримт боловсруулах, ойлгох чадвартай
  6. Багаар ажиллах чадвартай байх
  7. Програм хангамж хөгжүүлэлттэй холбоотой бусад чадваруудыг эзэмшсэн байх
  8. Үйлдвэрийн автоматжуулалтанд өргөн хэрэглэгдэж буй программчлагддаг логик контроллёрын талаарх мэдлэг, туршлагатай байх
  9. Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай байх
  10. Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр төгссөн бол давуу тал болно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1.    Тус компанийн website дээр байршуулсан “Ажилд орохыг хүсэгчийн анкет” бөглөсөн байх.

2.    Их, дээд сургууль төгссөн дипломыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

3.    Нийгмийн даатгалын мэдээллийг цахимаар авах.

4.    Оршин суугаа багийн тодорхойлолт

Сонгон шалгаруулалтанд оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлж, битүүмжилсэн дугтуйнд хийж, 2021 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд доорх хаягаар ирүүлнэ үү!

ХАЯГ:

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг
“Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн өөрийн байр
Захиргаа удирдлагын хэлтэс Утас: 70352781

ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэт ДЦС-ийн танилцуулга
Ярилцлага