И-Майл шалгах Холбоо барих

Ажилтнуудын нийгмийн зардлын зарцуулалт

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн
ажилтнуудын нийгмийн зардлын зарцуулалт

            “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК нь 2021 оны эхний 4 сард 1 алба, 5 хэлтэс, 8 цехийн зохион байгуулалттай, 450 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулав.

1.    Үндсэн үйлдвэрлэлийн зардал

            Тэтгэвэр тэтгэмжинд: Тайлангийн хугацаанд өндөр насны тэтгэвэрт 4 ажилтан тэтгэвэрт гарч 116,835,778 төгрөгийг зарцуулсан, 4 ажилтанд уй гашуу тохиолдоход тус бүр 300,000 төгрөгийн нийт 1,200,000 төгрөгийн буцалтгүй тусламжийг, жирэмсний амралттай 6 эхэд 1,950,000 төгрөгийн тэтгэмжийг, рашаан сувилалд амарсан 1 ажилтанд 150,000 төгрөгийн, Орон сууцны хөнгөлөлт дэмжлэгт 190,000,000 сая төгрөгийг тэтгэмжийг тус тус олгосон байна. 

            Хоолны хөнгөлөлтөн; 15,138,100 төгрөгийг, унааны хөнгөлөлтөнд 1,785,900 төгрөгийг зарцуулсан.  Хоолны хөнгөлөлтийг тухайн сард ажилласан ажилтнуудын ажилласан хоногоор нь  3400 төгрөгөөр үржүүлж хоолны мөнгийг тооцож олгодог.

            Шагналд: Эрчим хүчний яамнаас ирсэн үүрэг, чиглэлийн дагуу ажилтнуудыг шагнаж урамшуулах зардал гаргахгй байхаас гадна байгууллагын аварга шалгаруулах сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннисний тэмцээнүүдийг зохион явуулаагүй. Тэргүүний ИТА, ШБАЗ-ын аварга болсон 2 ажилтанд 2,400,000 төгрөгийн, 50 нас хүрсэн 12 ажилтанд 1 сарын үндсэн цалин буюу нийт 12,401,000 төгрөгийн, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан 13 ажилтанд тус бүр 100,000 төгрөгийн, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр 9 эмэгтэй ажилтанд нийт 560,000 төгрөгийн, салбарын тэргүүн, түүнтэй адилтгах шагналаар шагнагдсан 3 ажилтанд 280,000 төгрөгийн, улсын аварга шалгаруулах уралдаанд амжилт гаргасан 1 ажилтанд 150,000 төгрөгийн, ээлжийн ажилтнуудын уралдаанд амжилт үзүүлсэн ээлжүүдийг 1,920,000 төгрөгийн, Бүтээмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 1607,000 төгрөгийг, хуучин сэлбэг сэргээн засах аяны шагналд 4,790,000 төгрөгийг  шагналыг тус тус олгож, төлөвлөсөн зардлаас 70,881,400 төгрөг хэмнэсэн байна

2.    Үндсэн бус үйлдвэрлэлийн зардал

Үндсэн бус үйлдвэрлэлийн зардлад 22,950,000 төгрөгийг төлөвлөж, 27,886,600 төгрөгийг зарцуулсан. Үүнээс:

Тэтгэвэр тэтгэмжинд: Мэргэжлээс шалтгаалах өвчний учир группт байгаа 4 ажилтанд биеэ эмчлүүлж сувилуулахад нь тус бүр 70,000 төгрөгийн нийт 280,000 төгрөгийн тэтгэмжийг олгосон байна.

Шагналд: 60, 70, 80 нас хүрсэн 14 ажилтанд тус бүр 100,000 төгрөгийн нийт 1,400,000 төгрөгийн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 9 хүнд 3,138,400 төгрөгийн шагнал олгосон.

Ахмадын сан: Ахмадын санд 21,700,000 төгрөг төвлөрүүлж нас барсан 2 өндөр настны ар гэрт 1000,000 төгрөгийн буцалтгүй тусламжийг, цагаан сарын баяраар 198 ахмадад нийт 5,940,000 төгрөгийн,  биеэ эмчүүлж сувилуулахад нь 198 ахмад ажилтанд 14,140,000 төгрөгийн нийт 20,800,000 төгрөгийг зарцуулсан байна.

3.    Соёл олон түмний арга хэмжээ

Цагаан сарын баярын арга хэмжээ үхэр жилтний жилийн засалд 1,155,100 төгрөгийг, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан арга хэмжээнд 610,000 төгрөгийг, нийт 1,765,100 төгрөгийг зарцуулсан байна.

4.    Зар сурталчилгааны зардал:

Хэвлэл мэдээлийн хамтын ажиллагаатай компанид гэрээний 50 хувь 1,000,000 төгрөгийг, компанийн шатанд наасан титэм үгсийн шинэчилэх зардалд 108,000 төгрөгийг зарцуулсан байна.

ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэт ДЦС-ийн танилцуулга
Ярилцлага