И-Майл шалгах Холбоо барих

Ажилтнуудад өрхийн 1 сарын хэрэглээний хүнсний багц олгов.

МУЗН, Орхон аймгийн Улаан загалмайн хороо Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын энэ хүнд үед хамтран ажиллагч “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн захиргаа хүсэлт гаргасаны дагуу хөгжлийн бэрхшээлтэй болон өрх толгойлсон олон хүүхэдтэй 11 ажилтанд өрхийн 1 сарын дундаж хэрэглээгээр тооцож гурил, будаа, гоймон, давс, цай, элсэн чихэр, ургамлын тосыг өглөө. МУЗН, Орхон аймгийн Улаан загалмайн хороо нь 2020 онд 15 ажилтанд өрхийн 1 сарын дундаж хэрэглээгээр тооцож хүнсний багцыг олгож байсан.

Хүмүүнлэгийн сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай, Орхон аймгийн улаан загалмайн хороондоо баярлалаа.

ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэт ДЦС-ийн танилцуулга
Ярилцлага