ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо . 2021 оны 03-р сарын 04
Тендер шалгаруулалтын нэр: “Турбины насосуудын удирдлагыг компьютерын хяналт мэдээллийн системд шилжүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалт
Тендер шалгаруулалтын дугаар: ЭДЦС/А-202104
“Эрдэнэт ДЦС” ТӨХК-нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Турбины насосуудын удирдлагыг компьютерын хяналт мэдээллийн системд шилжүүлэх” ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг ( хүсвэл нэмэлт хувийг )бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 /тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
· Борлуулалтын нийт хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 80%-иас багагүй
· Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Санал болгож буй үнийн дүнгийн 80%-иас багагүй
· Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: /2019, 2020 он /
· Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: /2019, 2020 он/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: /шаардана/
Тендерийн хамт 1600000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 04-р сарын 05-ны өдрийн 09:00 цагаас өмнө цахим хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг мөн өдрийн 09:30 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодны давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн талаархи мэдээллийг доорхи хаягаар авч болно.
Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, “ЭДЦС” ТӨХК,
4 давхар, 424 тоот өрөө, Б.Ганчимэг, Утас: 9409-4050,
Факс: 70353718