И-Майл шалгах Холбоо барих

“Төрөл бүрийн насос” нийлүүлэх

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо : 2021.03.04.

Тендер шалгаруулалтын нэр: “Төрөл бүрийн насос” нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ЭДЦС/ Б- 202109

 

 

 

“ЭДЦС” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос “Төрөл бүрийн насос/” нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү Тендерт оролцох сонирхолтой оролцогчид тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50 000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим систем ашиглан худалдан авна.

            Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

1.    Борлуулалтын хэмжээ: 2019, 2020 оны тус бүрийн Борлуулалтын орлогын хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байх:

2.    Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 80 хувиас багагүй

3.    Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2020 он

4.     Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2019, 2020 он

 

Тендерийн хамт төсөвт өртгийн 1 хувьтай тэнцэх, эсвэл 800,000.0 сая төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Үүнд:

                              Багц №1: Насос А1-3В-16/25        400,000.0 төгтөг

 

                              Багц №2: Насос НД-2,5-100/250   200,000.0 төгрөг

 

                              Багц №3: Насос ТР-40-430/2         200,000.0 төгрөг

 

Тендерийг 2021 оны 04-р сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг                                                    2021 оны 04-р сарын 05-ны өдрийн 10 цаг 30 минутад   нээнэ.

 

  Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

  Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

 

 

Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, “ЭДЦС” ТӨХК,

4 давхар, 408 тоот өрөө, Д. Гансүх, Утас: 9902-1825,

 Факс: 70353718
ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэт ДЦС-ийн танилцуулга
Ярилцлага