И-Майл шалгах Холбоо барих

2020 оны тайлан хамгаалалт амжилттай явагдлаа.

2020 оны алба, хэлтэс, цехүүдийн тайлан хамгаалалт

            Жил бүр уламжлагдан ирсэн алба, хэлтэс, цехүүдийн дарга, инженер техникийн ажилтан, цол зэрэгтэй  албан хаагчид өнгөрсөн онд хийж бүтээсэн ажлууд, ололт амжилт, алдаа дутагдлаа тайлагнаж, ирэх оныхоо зорилтуудыг тодорхойлсон тайлан хамгаалалтын үйл ажиллагаа 2020 оны 12 дугаар сарын 15,16,17-ны өдрүүдэд зохион явагдлаа. 

Тайлан хамгаалалтыг дараах чиглэлээр явуулав.

1.    Алба, хэлтэс, цехүүдийн ажилд 2020 онд дэвшүүлсэн гол зорилт, төлөвлөгөөт ажлын биелэлт, өмнөх оны үзүүлэлтүүдтэй харьцуулсан судалгаа, биелээгүй ажил болон оршиж буй дутагдлын талаар

2.    Батлагдсан зардлын зарцуулалт, хэмнэсэн зардал, арвилан хэмнэлт

3.    Бүтээлч даалгавар, зорилтын биелэлт

4.    Гадна болон дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, авсан арга хэмжээ

5.    Саатал, технологийн сахилгын зөрчил,тоноглолын бэлэн байдал

6.    ХАБЭА-н зөрчил

7.    Сахилга хариуцлага, цаг ашиглалт

8.    Бүтээмж, ШБАЗ, Сэргээн босголт, Санал санаачлага

9.    Их засвар, ажлын үр ашгийн тооцоо

10.  Хүний нөөцийг дэмжих жилийн хүрээнд хийсэн ажлууд, 2021 онд ажилдаа дэвшүүлж буй зорилт

Тайлан хамгаалалтанд алба, хэлтэс, цехийн дарга, ИТА нар нийт 94 ажилтан оролцлоо.

ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэт ДЦС-ийн танилцуулга
Ярилцлага