И-Майл шалгах Холбоо барих

“ХАБЭА-н сарын аян-2020” аяныг зохион байгуулав.

Орхон аймгийн ХАБЭА-н зөвлөлөөс “Ажлын байрны хүчирхийлэл, дарамтыг хориглох, урьдчилан сэргийлэх”, “Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлье” уриан дор зарласан “ХАБЭА-н сарын аян-2020”  арга хэмжээг дэлхийн улс оронд тархаад байгаа коронавирустэй холбогдуулан олон нийтийг нэг дор цуглуулсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхад анхаарч, ХАБЭА-н урьдчилан сэргийлэх арга хэмжээг цахим орчин, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчлах чиглэл өгсний дагуу компанийн хэмжээнд төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд бүрэн хийгдэж гүйцэтгэлийг 99.0% -тай хангав.

Аяны хүрээнд ХАБЭА-н дүрэм журам, үйлдвэрлэлийн осол, МШӨ-өөс урьдчилан сэргийлэх, хэрхэн аюулгүй ажиллах арга барилд суралцах, коронавирусын халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх, ажлын байрны хүчирхийлэл, дарамтаас хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг мэдээ мэдээлэл, зөвлөмжүүдийг ажилчдад компанийн фэйсбүүк групп болон дотоод сүлжээгээр цахим хэлбэрээр, мөн ажлын болон ахуйн байрнуудын мэдээллийн самбаруудаар дамжуулан хүргэв. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бага насны хүүхэдтэй эмэгтэй ажилтнууд, өрх толгойлсон эцэг, эх, цахимаар ажлаа хийх боломжтой 42 ажилтныг хорогдуулсан цагаар ажиллуулж байна. 

Гүйцэтгэх захирлын 2020.02.04-ний өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/21 тоот тушаалын дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын үед коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх тусгай горимоор ажиллах ажлын төлөвлөгөөг батлаж, 2020.01.28-ны өдрийн “Албан тушаал хавсрах, мэргэжил хослон ажиллах, албан тушаалтныг түр орлон ажиллуулах жагсаалт батлах тухай” А/11 тоот тушаалын дагуу ажиллахаар бэлтгэл ажлыг хангаж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. 

Аяны хүрээнд бүх цех хэсгүүдэд ХАБЭА, ААД-ын самбар, тэмдэг тэмдэглэгээнүүдийн өнгө үзэмжийг сайжруулж, зарим хэсэгт шинээр самбар, тэмдэг тэмдэглэгээ хийж хэрэгжүүлэв. Станцын хэмжээний шилэн хаалганууд дээр ХАБЭА-н санамж, уриалга бүхий “ТАТ”, “ТҮЛХ” гэсэн 50 ширхэг плакат нааж байрлуулан, цаашид оффисын өрөөнүүдийн хаалга дээр наахаар төлөвлөн ажиллаж байна. 





 
Цех, хэсгүүд ХАБЭА-н уриа үгтэй болгох уриалгыг Дотоод хяналтын хэлтсээс гаргасаны дагуу цех, хэсэг, нэгжүүд өөрсдийн ХАБЭА-н уриа үгийн самбар хийж цех хэсэгтээ байрлуулах ажлууд хийгдэж байна.

·         “Миний ажлын байр аюулгүй орчноос эхэлнэ”

·         “Аюулгүй ажиллагаа бидний зүрхэнд, Аюулгүй үйлдвэрлэл бидний гарт”

·          “Аюул таныг олж хархаас өмнө Аюулыг та олж хар”  гэх мэт уриа үгтэй болгон хэрэжүүлж байна. 


2020 оны худалдан авах ажлаар нийлүүлэгдэж байгаа хөдөлмөр хамгаалалын ажлын хувцсан дээр ХАБ-ын лого болон “ТЭГ-ОСОЛ, ЗӨРЧИЛ” логог байрлуулан өнгө үзэмжийг сайжруулахад онцгой анхаарч байна.

ХАБЭА-н танхим тохижуулж ашиглалтанд оруулав.

  

“Аюул, эрсдэлгүй ажиллагч хамт олон-2020” болзолт уралдааны 4-р сарын дүн гарлаа.

Хамт олноороо аюулыг илрүүлж, эрсдэлгүй ажиллагч хамт олон болох зорилгоор компанийн ХАБЭА-н зөвлөлөөс цехүүдийн дунд “Аюул, эрсдэлгүй ажиллагч хамт олон -2020” болзолт уралдааныг 3-дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.  Уралдаан жилийн турш зохион байгуулагдаж, сар сараар дүнг гаргадаг. Цехүүдийн уралдааны 4-р сарын тайлантай танилцаж, уралдааны комисс болзолт уралдааныг журмын дагуу дүгнэж нэгдсэн дүнгээр 1358,5 оноогоор Хими цех 1-р байр, 1305,1 оноогоор Зуухан цех 2-р байр, 1280 оноогоор ДХХА цех 3-р байранд шалгарав. Сарын хугацаанд Аюулыг мэдээлэх хуудсаар нийт 210 аюул, зөрчлийн мэдээлэл ирж, цехүүд дор бүрнээ аюулыг устгаж, эрсдэлийг бууруулан ажиллаж байгаа нь цехүүдийн идэвхи оролцоо сар бүр сайжирч, ажилтан бүрийн оролцоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай байна.

ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэт ДЦС-ийн танилцуулга
Ярилцлага