И-Майл шалгах Холбоо барих

“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА-2019”

“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА-2019”
улсын уралдаанд тэргүүн байр эзэллээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран жил бүр уламжлал болгон “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааныг зохион байгуулдаг билээ. “Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2019” уралдаан жилийн турш зарлагдаж саяхан дүнгээ гаргалаа. Үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачлагыг урамшуулан дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 9 дэхь жилдээ зохион байгуулагдсан. Тус болзолт уралдаан нь уул уурхай, эрчим хүч, барилга, зам тээвэр, боловсруулах үйлдвэрлэл, төрийн чиг үүргийн боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг салбар гэсэн 6 ангилалтай бөгөөд тодорхой шаардлага шалгуурт тэнцсэн байгууллагуудын материалыг хүлээн авдаг юм.

“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА-2019” болзолт уралдаанд манай компани Эрчим хүчний салбараас тэргүүн байранд шалгарч, цом, Өргөмжлөлөөр шагнагдлаа.



“ЭДЦС” ТӨХК-ийн захиргааны зүгээс цом, өргөмжлөлийг бүх хэлтэс, нэгжүүддээ аялуулж хамт олондоо сурталчлах ажлыг зохиож байгуулж байна.




ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэт ДЦС-ийн танилцуулга
Ярилцлага