И-Майл шалгах Холбоо барих

2020 оны I улиралд зохион байгуулагдсан сургалтууд

2020 ОНЫ I УЛИРАЛД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН СУРГАЛТУУД 


1.  2020 оны 01 дугаар сарын 09,10-ны өдөр компанийн технологи үйл ажиллагаа, ЦТЩ1,2-ын хэмжүүр автоматикийн хяналт, ХАБЭА, галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх, гамшигийн хууль дүрмийн хэрэгжилт, анхны тусламж үзүүлэх сэдэвт сургалтыг шинээр ажилд орсон 10 ажилтан, цех хэлтсүүдээс ажлын байр өөрчлөгдсөн 2 ажилтан, нийт 12 ажилтнуудыг хамруулж,  зохион байгуулав.









2. Манай компанийн үйл ажиллагаа, арга барил, тэргүүн туршлага, бүтээмжийн талаар мэргэжил нэгт нөхдөөсөө суралцах, санал солилцохоор ирсэн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ДЦС-ын 56 ажилтнуудыг хүлээн авч 2 өдрийн турш хамтарч ажиллав.

3. Компанийн хэмжээнд “ABLE” программ нэвтрүүлсэнтэй холбогдуулан алба, хэлтэс, цех бүрийн инженер техникийн ажилтнуудын дунд ИА-ны компьютерын инженер Т.Баярсайхан “ABLE” программыг ашиглах, төлөвлөгөө тайланг гаргах, бичиг баримтыг боловсруулах сургалтыг зохион байгуулав.

 

4. Монголын бүтээмжийн төвтэй хамтран бүтээмжийн ажлын хэсгийн ахлагч нарын дунд онлайн сургалтыг  “Дотоод аудит”-ын үйл ажиллагааны зорилго, хамрах хүрээ, зарчим, зохион байгуулалт, хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулах талаар тодорхой мэдээллийг өгч зохион явуулав.

5. Хими, ДХХА цехийн техникийн хичээлүүдийг хуваарийн дагуу батлагдсан хөтөлбөрөөр явуулахын зэрэгцээ ДХХА цехийн мэдээлэл технологийн инженерүүд программчлалын  хэлний практик сургалтыг 7 хоногийн 2,4 өдрүүдэд зохион байгуулж байна. 

6. 2019 оны ТЭЗҮ-үүдийн биелэлт 2020 оны горим тооцооны танилцуулга сургалт  зохион байгуулагдав.

ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэт ДЦС-ийн танилцуулга
Ярилцлага