И-Майл шалгах Холбоо барих

ЗУХ-ИЙН КОРОНОВИРУСЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЖ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Монгол Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу 2020.01.27-ны өдөр 11 заалт бүхий төлөвлөгөө гүйцэтгэх захирлаар батлагдан хэрэгжүүлж байна.

1.    Станцын захирлын зөвлөл хуралдаж коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг хэлэлцэж шаардлагатай ариутгалын бодис, материалыг яаралтай худалдан авах шийдвэр гаргасан.

2.   2020 оны 01-р сарын 28-ны өдрөөс эхлэн ажлын өдөр 800-1500 цагийн хооронд, амралтын өдөр 800-2000 цагийн хооронд хариуцлагатай эргүүлийг томилон ажиллуулж гарсан зөрчил, анхаарах зүйлүүдийн талаар 15 цагт техникийн шуурхайд мэдээлэл өгч цаашид авах арга хэмжээг шийдвэрлэж, 1700цагт Орхон аймгийн “Шуурхай штаб”-д мэдээлэл өгч ажиллаж байна.

3.   Байгууллагын гамшгаас хамгаалах комисс хуралдаж Короновирус Монгол улсын нутаг дэвсгэрт илэрсэн тохиолдолд 33 заалт төлөвлөсөн.Үүнд: халдвартай хүнийг тусгаарлах өрөөнд шаардлагатай ариутгалын бодис, эм тариа, хамгаалах хэрэгсэл, эд материалд 2,8 сая төгрөгийн худалдан авалт хийсэн.

4.   Харуул хамгаалалтыг чангатгаж ШНБ-р дамжин өнгөрч байгаа хүмүүсийн хөл хөдөлгөөнд хязгаар тавьж, амны хаалт зүүгээгүй хүмүүсийг дотогш нэвтрүүлэхгүй байх, ажилчидтай гадны хүмүүс ирж уулзахыг хориглох ажлыг бүх цех, алба, хэлтэсүүдэд үүрэг болгон ажиллаж байна.

5.   Уулзалт, зөвлөгөөн, уралдаан тэмцээн гэх мэт ажилчидыг олноор нь цуглуулах зохион байгуулалтын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус ажлуудыг хугацаагүйгээр цуцлаж байна. Үүнд: 1-р сард компанийн аварга шалгаруулах “Гар бөмбөгийн тэмцээн”, 2-р сард“Цагаан сар” арга хэмжээ, “Үндэсний бөхийн барилдаан” зэрэг томоохон арга хэмжээнүүд орсон.

6.   Үдийн цайны цагаар ажилчдын чөлөөт цагаа өнгөрөөдөг олон нийтийн, болон спортын заал, саун, биллиардын танхимуудыг хааж, үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хязгаарласан.

7.   Ажиллагсад тухайн ажлын байран дээр ажил үүргээ гүйцэтгэхээс бусад тохиолдолд дэмий сэлгүйцэх, хөл хөдөлгөөн хийхийг хязгаарлах, ажилчидтай гадны хүмүүс ирж уулзахыг хориглох ба амны маскийг тогтмол зүүж хэвшиж байна.

8.   Ажилчдын цаг ашиглалтанд тавих хяналт, хяналт мэдээллийн системийг сайжруулахаар бүх цех, алба, хэлтэсүүдэд үүрэг болгон ажиллаж байна.

9.   Өдөрт 26 нийтийн 3900 м2талбай, 63 ажлын байрны  2100 м2 талбай,23 ахуйн өрөө,щитны өрөөнүүдийн гэрлийн унтраалга, хаалганы бариул, сандлын түшлэг, ажилчдын том, жижиг автобус,34 бие засах газрын 42 угаалтуур, 56 суултууруудыг  ариутгалын бодисоор өдөр бүр ариутгал хийж халваргүйжүүлж байна.

10.  2020 оны 02 сарын 06- аас 07- ны өдрүүдэд “Хөх билигт” ариутгалын компаниар станцын бүх өрөөнүүдэд стандартын дагуу ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэсэн.

11.  Коронавирусээс сэргийлэх санамж, плакатууд, гар халдваргүйжүүлэх  зааварчилгаа байнгын сэрэмжлүүлэг мэдээллийг ЗУХ, эмнэлгийн хэсгээс өгч ажиллаж байна.

12.  Нийтийн бие засах  газруудад аритгалын жавелиныг стандартын дагуу найруулж ажилтануудын гарыг  шингэн савангаар угаалгаж, санитолоор  ариутгуулж  байна.

13.  Цайны газраар үйлчлүүлж байгаа ажилтануудын гадуур хувцасаа өлгөх, гараа савандаж угаалгасан байдалд ЗУХ, ДХХ, хариуцлагатай эргүүлүүд байнгын шалгаж хяналт тавьж ажилласан.

14.  Ажилтануудын дархлааг дэмжихээр чацаргана, аньс өгч үйлчилж байна.

15.  Их эмч, бага эмч, хариуцлагатай эргүүлүүд өдөр бүр 700-800цагт бүх ажилтануудын биеийн халууныг зайнаас хэмжигч аппаратаар үзэж, гарыг санитолоор ариутгаж, маскыг зүүлгэж ажилд оруулж байна.

16.  Үйлдвэрлэлийн ажлын байруудын хөдөлмөрийн болон эрүүл ахуйн нөхцөл байдал, ажлын хувцас, хамгаалах тусгай хэрэгслүүдийн хангалт хэрэглээнд ХАБЭА- н хяналт тавьж байна.










ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэт ДЦС-ийн танилцуулга
Ярилцлага