И-Майл шалгах Холбоо барих

Бүтээмжийн чиглэлээр 2019 онд хийгдсэн ажлууд

Бүтээмжийн чиглэлээр 2019 онд хийгдсэн ажлуудын товч мэдээлэл

 

 1.    Бүтээмжйин ажлын журмыг шинэчлэн батлуулж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөн захиралын тушаал гаргуулж баталгаажуулав.

2.    Бүтээмжийн ажлын хүрээндажилчдаас Кайзен санал нийт 183 гарсаны нь 93 нь сайн санал, 90 нь сайжруулалтын санал байсан ба ДХХ, ИА, цахилгаан цехийн хамт олон хошуучилж, саналын үнэлгээ, хамгийн олон санал ирүүлсэн ажилтан, хамт олон,  хамт олноо  сайн зохион байгуулсан ИТА-дын урамшуулалд нийтдээ 1,5 сая төгрөг зарцуулсан байна.

3.    Станцын ЧД-ууд 100 гаран ажлыг гүйцэтгэж, 103 ажил дээр төсөл хамгаалснаас Зуух, Цахилгаан, ДХХА цехийнхэн бусдыгаа манлайлан ажиллав.

4.    “Шилдэг чанарын дугуйлан” шалгаруулах уралдаан зарлаж, ажлын үр ашиг, зураг схем, хөдөлмөр гаргаж хийсэн байдал, санаачлага, төслийн явцад үзүүлж хянуулсан, багаар ажилласан зэргийг харгалзан дүгнэхэд1-р байранд ДХХА цехийн Д.Нарандорж ахлагчтай “Сэтгэмж" чанарын дугуйлан, 2-р байранд Цахилган цехийн ЦТЛ-ын Х.Энхмандах ахлагчтай “Мега чанар” чанарын дугуйлан, 3-р байранд ДХХА цехийн В.Бат-Эрдэнэ ахлагчтай “Мэдрэмж” чанарын дугуйлан, 4-р байранд Турбин цехийн Б.Хишигхүү ахлагчтай “Турбинцехзасварынхэсэг ” чанарын дугуйлан орж хамт олноо хошуучиллаа.

5.    Одоогоор ажлын байрны соёлын 3С түвшинд 21  ажлын байр, 4С түвшинд 3 ажлын байр,  5С түвшинд 4 ажлын байр байна.

6.    Станцын хэмжээнд бүтээмжийн ажлын шагналд 6 сая, бүтээмжтэй холбоотой сургалт болон бусад зохион байгуулсан ажлуудад  нийтдээ 15 сая төгрөг зарцуулсан байна.

7.     Станцын үйл ажиллагаатай танилцах туршлага судлахаар ирсэн “ГОК ДЦС”-ын хэсэг ажилчид, Орхон аймгийн ОБГ-ын бие бүрэлдэхүүн, Сэлэнгийн ДС-ын 25 хүн,  ДДЦС-ийн ЗУХ-ийн төлөөлөгчдөд зэрэг 100 гаран хүмүүс, шинээр ажилд орсон хүмүүст 4 удаа болон өөрсдийн ажилчин15 хүнд станц дотроо “Туршлага судлах аялал” хийж технологи ажиллагаа болон бүтээмжийн ажлын талаар танхимын болон үйлдвэрлэлийн орчинд танилцуулга хийж, сургалт явуулав.

Цаашид :

·         Бүтээмжийн “Мэдлэг хуваалцах өдөрлөг” , станц дотроо “Туршлага судлах аялал” хийх,  чанарын дугуйлангийн өдөрлөг зохион байгуулах, монгол улсын болон эрчим хүчний тэргүүний ажиллагаатай компаниудын туршлагыг судлах зэрэг арга хэмжээг тус бүр 2-3 удаа зохион байгуулах.

·         Станцын хэмжээнд “Кайзен саналын систем”, “Чанарын дугуйлан”-ууд,  “Ажлын байрны соёл- 5С” системийг улам сайжруулан хэрэгжүүлэх.

·         Чанарын менежментийн тогтолцоог  нэвтрүүлэхтэй холбоотой “Чанарын удирдлагын гарын авлага” боловсруулах цаашид“Чанарын удирдлагын ISO-9001 тогтолцоо” - г нэвтрүүлэх ажлыг бүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэт ДЦС-ийн танилцуулга
Ярилцлага