И-Майл шалгах Холбоо барих

Мэдээлэл технологийн мэргэжилтэн сонгон шалгаруулж авна.

 

“Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-д ажилтан сонгон шалгаруулж авна. Бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуусыг урьж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1.    “Мэдээллийн технологи-програм хангамж” мэргэжлээр төгссөн програмист байх.

Програмчлалын хэлний Visual studio, C+, php болон бусад хэл дээр програм бичих, хөгжүүлэх чадвартай, өгөдлийн баазын SQL-ийн мэдлэгтэй байх. Ажлын туршлага: Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх /туршлага байвал танилцуулах/

Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1.    Тус компанийн вэб сайтад байршуулсан “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бөглөсөн байх

2.    Их, дээд  сургууль төгссөн Дипломыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

3.    Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

4.    Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

5.    Оршин суугаа багийн тодорхойлолт

 

Сонгон шалгаруулалтанд оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлж, битүүмжилсэн дугтуйнд хийж, 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд доорх хаягаар ирүүлнэ үү!

ХАЯГ: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг. “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн өөрийн байр. 
Захиргаа, хүний нөөцийн хэлтэс Утас: 70352781

ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэт ДЦС-ийн танилцуулга
Ярилцлага