И-Майл шалгах Холбоо барих

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” сургалт зохион явуулав.

Компанийн нийт ажилтнуудад Дотоод хяналтын хэлтсээс мэдээлэл хийж,
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” сургалт зохион явуулав.

Орхон аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас 2018 оны 12 сарын 25-ны өдөр ирсэн “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулах тухай” албан мэдэгдэлийн дагуу “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн Дотоод хяналтын хэлтсийн Хуулийн зөвлөх Л.Алтансүх компанийн нийт ажилтнуудад 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цагт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн онцлох зарим нэг заалтууд, гэмт хэргийн тухай ойлголт, гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцлийг тогтоох, арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, урьдчилан сэргийлэхийн ач холбогдол, аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд, иргэдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хүлээх эрх, үүрэг”-ийн талаар сургалтыг зохион явууллаа.







Мөн уг сургалтын үеэр Дотоод хяналтын хэлтсээс 2018 онд  хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөрчил гаргасан хүмүүсийн судалгаа, ажилтнуудад ногдуулсан сахилгын шийтгэл, зөрчлийн талаар алба, хэлтэс, цех бүрээр нэгтгэн, гаргаж, танилцуулж цаашид сахилга хариуцлагаа дээшлүүлж ажиллах талаар анхааруулага, санамжуудыг өгөв.   

 

ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
"ЭРДЭНЭТ ДЦС" ТӨХК