И-Майл шалгах Холбоо барих

БИДНИЙ БАХАРХАЛ БОЛСОН СТАНЦААРАА АЯЛАХ” сэдэвт дотоод аялал зохион байгуулав.

“БИДНИЙ БАХАРХАЛ БОЛСОН СТАНЦААРАА АЯЛАХ” 

СЭДЭВТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН

 

Сургалт идэвхжүүлэлтийн баг, бүтээмжийн мэргэжилтэнтэй хамтран “БИДНИЙ БАХАРХАЛ БОЛСОН СТАНЦААРАА АЯЛАХ” сэдэвт дотоод аялалыг компанийн хэмжээнд хоёр дахь удаагаа 2018.09.12-ны өдөр шинээр ажилд орсон ажилтнуудын дунд зохион байгууллаа.

Аялалын гол зорилго: 

1.    Алба,цех, хэлтсүүдийн бүтээлч санал, санаачилга, үйл ажиллагааг дэмжин, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, бие биенээсээ суралцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх

2.     Шинээр ажилд орсон ажилтнуудад цехүүдийн онцлог, үйл ажиллагаа, ажлын уялдаа холбоог ажлын байран дээр зааж өгөх, сургах, чиглүүлэх зорилготой.

Сургалтанд 2018 оны 2-р улиралд шинээр ажилд орсон 18 ажилтан оролцлоо. Тус аялалын хөтөлбөрийн зорилго, агуулгыг танилцуулсны дараа хими цехийн дарга, мэргэшсэн инженер З.Эрдэнэбулган ТДЦ-ийн онцлог, нүүрсний ил талбай, цагт 200тн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай 4 конвейер, 210тн нүүрс бутлах хүчин чадалтай СМ-170М, ДФМ-11А бутлуур, 90м3 багтаамжтай түүхий нүүрсний бункер, 1000м3 багтаамжтай мазутын бак түүний схем, Үнс зайлуулах систем, үнсэн сан, хими цехийн сийрэгжилтийн бак, тунгаасан усны бак, техникийн усны бак, механик, натрийн фильтрүүд зэрэг гаднах обектууд, станцын үйл ажиллагааг тайлбарлаж, анхны ойлголтууд өглөө. ТДЦ-ийн ажилтнуудын санаачлагаар хийсэн хүлэмж, билъярд, теннис, сургалтын өрөөний тохижилт,  гадна талын хаалга, амрах саравч, танхимуудад хийж тавьсан зураг схем, хүндэт самбарууд г.м бүтээмжээр хийсэн ажлуудтай танилцлаа. Дотор Цахилгааны удирдах щит, Хими, Дулааны щит I,II, зуух, турбин заалаар явж, тоноглолын ажиллагааг үзэж, сонирхов.
Хөтөлбөрийн төгсгөлд сургалтын танхимд цуглан, 30 минутын хугацаанд дотоод аялал ямар болсон тухай сэтгэгдэл, байгууллагын талаар тодорхой мэдээлэлтэй болж чадсан эсэх, цаашид тухайн байгууллагад хийж бүтээх эрмэлзлэл хэр зэрэг төрж байгаа, ирээдүйдээ итгэх итгэл хэр зэрэг төрж байгаа талаар, өөрийн цехийг бусад цехүүдтэй харьцуулах харах, хөндлөнгөөс ажиглаад ямар дүгнэлтэнд хүрсэн зэрэг санаа бодол, асуулт, хариулалтын нээлттэй ярилцлага зохион байгуулав.

Сургалтанд оролцсон ажилтнуудад станцын танилцуулга, бүтэц, үйл ажиллагааны чиглэлээр гарын авлага бэлдэн тарааж өглөө.

Цаашид хийх:

1.    Зөвхөн шинэ ажилтан биш алба, хэлтэс цехүүдийн  ажилтнуудыг зохион байгуулалттайгаар  өөр хооронд нь цехүүдийг суртачлах ажил нь бүтээмжийн ажилтай танилцахаас гадна станцын технологи үйл ажиллагаа цаашлаад цехүүдийн үүрэг зорилгыг ойлгоход тус төхөм болох юм байна гэж үзэв.

ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
"ЭРДЭНЭТ ДЦС" ТӨХК