И-Майл шалгах Холбоо барих

Өрлөг, дулаалгын материал

ТЕНДЕРИЙН УРИЛГА 

Огноо: 2018 оны 03-р сарын 01

Тендер шалгаруулалтын нэр: “Өрлөг, дулаалгын материал” нийлүүлэгчийг сонгох нээлттэй  тендер шалгаруулалт 

Тендер шалгаруулалтын дугаар: СМ-2018-10

“ЭРДЭНЭТ ДЦС” ТӨХК-нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Өрлөг, дулаалгын материал” нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг ( хүсвэл нэмэлт хувийг )бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 /тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно.                    

Данс: Төрийн банк 130400024491

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

         Борлуулалтын нийт хэмжээ  50 сая төгрөгнөөс доошгүй 

         Түргэн хөрвөх чадвартай  хөрөнгө болон авах  боломжтой зээлийн хэмжээ  60 сая.төг

         Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо /сүүлийн 1 жил /

         Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 50 сая төг.

 

Тендерийн хамт тендерийн нийт үнийн 2%-тай тэнцэх төгрөгөөр тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг  2018 оны 04-р сарын 03-ны  өдрийн 11:00 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй  оролцогчдыг байлцуулан тендерийг мөн өдрийн 11:30 цагт станцын сургалт мэдээллийн танхим 304 тоот өрөөнд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодны давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн  баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. 

 

Хаяг: Орхон аймаг. Баян өндөр сум. Баянцагаан баг “ЭДЦС"ТӨХК, 4 давхар 406 тоот 

          Г.Энхтуул, Утас 99078384, Факс: 7035-3718

ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
"ЭРДЭНЭТ ДЦС" ТӨХК