И-Майл шалгах Холбоо барих

Турбин цехийн уур, усны шугамд зарцуулалтын хэмжүүр, програм хангамж шинээр суурилуулах

ТЕНДЕРИЙН УРИЛГА 

Огноо: 2018 оны 03-р сарын 06

Тендер шалгаруулалтын нэр: “ЭРДЭНЭТ ДЦС”ТӨХК Турбин цехийн уур, усны шугамд  зарцуулалтын хэмжүүр, програм хангамж шинээр суурилуулах”  нээлттэй  тендер шалгаруулалт 

Тендер шалгаруулалтын дугаар: А-2018-07

“ЭРДЭНЭТ ДЦС” ТӨХК-нь эрх бүхий тендерт оролцогчдос Турбин цехийн уур, усны шугамд  зарцуулалтын хэмжүүр, програм хангамж шинээр суурилуулах. тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцох хураамж 100000 /тавин мянга/ төгрөг. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан.

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жил дундаж, санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас  багагүй  байх.        

Түргэн хөрвөх чадвартай  хөрөнгө болон авах  боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байх.

Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо: Сүүийн 2 жил туршилгын мэдээлэл, гэрээний хуулбаруудын хамт

 
Тусгай зөвшөөрөл. Шаардлагагүй

 

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: сүүлийн 1 жил / 2017 он/-д санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй өртөгтэй ижил төрлийн бараа нийлүүлж байсан туршлагатай байх.

Тендерийн хамт 2 хувийн тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг  2018 оны 04-р сарын 06-ны  өдрийн 09:00 цагаас өмнө цахимаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй  оролцогчдыг байлцуулан тендерийг мөн өдрийн 09:30 цагт станцын сургалт мэдээлэлийн танхим 304 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодны давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн  баримт бичигтэй холбоотой бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. 

Хаяг: Орхон аймаг. Баян өндөр сум. Баянцагаан баг “ЭДЦС"ТӨХК ,4 давхар 407 тоот өрөө

                      Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга М.Энхбат,
Утас 99352426  а 7035-3168, Факс: 7035-3718

ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
"ЭРДЭНЭТ ДЦС" ТӨХК