И-Майл шалгах Холбоо барих

Зуух № 3.4-ийн их засвар

ТЕНДЕРИЙН УРИЛГА 

Огноо: 2018 оны 03-р сарын 01

 

Тендер шалгаруулалтын нэр:  “Зуух № 3.4-ийн буух хоолой солдулаалах, агаарын корба арын болон нүүрний босоо хэсэг сольж дулаалах, үрлэн бункер бүрэн сольж дулаалах, тэжээлийн усны шугам хоолойг анхдагч хаалтаас ЭК 1-р үе хүртэл, уур хөргөгчийн ирэх буцах шугам сольж дулаалах, агаар халаагчийн 1-р үеийн 1-р секц 8 куб солих, ДВ-3,4-ийн шахах корба, МВ-3,4-ийн улитка солих” ажил гүйцэтгэгчийг сонгох нээлттэй  тендер шалгаруулалт 

Тендер шалгаруулалтын дугаар: А-2018-06.

“ЭРДЭНЭТ ДЦС” ТӨХК-нь эрх бүхий тендерт оролцогчдоос  “Зуух № 3.4-ийн буух хоолой солдулаалах, агаарын корба арын болон нүүрний босоо хэсэг сольж дулаалах, үрлэн бункер бүрэн сольж дулаалах, тэжээлийн усны шугам хоолойг анхдагч хаалтаас ЭК 1-р үе хүртэл, уур хөргөгчийн ирэх буцах шугам сольж дулаалах, агаар халаагчийн 1-р үеийн 1-р секц 8 куб солих, ДВ-3,4-ийн шахах корба, МВ-3,4-ийн улитка солих” ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг ( хүсвэл нэмэлт хувийг )бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100000 /зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

         Борлуулалтын нийт хэмжээ  500 сая төгрөгнөөс доошгүй 

         Түргэн хөрвөх чадвартай  хөрөнгө болон авах  боломжтой зээлийн хэмжээ  550 сая.төг

         Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо /сүүлийн 1 жил /

         Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 500 сая төг.

 

Тендерийн хамт тендерийн нийт үнийн 1%-тай тэнцэх төгрөгөөр тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг  2018 оны 04-р сарын 04-ны  өдрийн 10:00 цагаас өмнө цахим хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй  оролцогчдыг байлцуулан тендерийг мөн өдрийн 10:30 цагт станцын сургалт мэдээллийн танхим 304 тоот өрөөнд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодны давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн  талаархи  мэдээллийг доорхи хаягаар авч болно. 

 

Хаяг: Орхон аймаг. Баян өндөр сум. Баянцагаан баг “ЭДЦС"ТӨХК,

             Д. Гансүх,   Утас 99021825, Факс: 7035-3718
ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
"ЭРДЭНЭТ ДЦС" ТӨХК