И-Майл шалгах Холбоо барих

Тайлан хамгаалалт-2017 амжилттай явагдлаа.

Компанийн удирдлага алба, хэлтэс, цехүүдийн ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх жилийн эцсийн тайлангийн хурлыг 2018 оны 1-р сарын 8-наас 1-р сарын 11 хүртэлх хугацаанд амжилттай зохион байгуулав. Тайлан хамгаалалтыг 2017 онд дэвшүүлсэн зорилт, төлөвлөгөөт ажлын биелэлт, өмнөх оны үзүүлэлтүүдтэй харьцуулсан судалгаа, биелэгдээгүй ажлын шалтгаан, батлагдсан зардлын зарцуулалт болон үйл ажиллагаанаас хэмнэсэн зардал, арвилан хэмнэлт, ажилдаа нэвтрүүлсэн тэргүүн туршлага, ШБАЗ, бүтээмжийн ажлын хэрэгжилт, ИЗ, ТЗБАХ, ХО-аар хийгдсэн ажлын үр ашгийн тооцоо, цаашид сайжруулах боломжийн талаар, ХАБЭА-н зөрчил, осол аваарь, саатал, доголдлын талаар, хууль дүрмийн хэрэгжилт, сахилга бат, дэг журмын зөрчил, түүнийг дээшлүүлэх талаар зохиогдсон ажлууд, “Бүтээлч даалгавар”-аар өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, 2018 онд дэвшүүлсэн зорилтууд зэрэг асуудлаар өргөн хүрээнд хэлэлцэж, үнэлэлт өглөө.

Удирдлагын зүгээс тайлан хамгаалалтанд оролцсон алба, хэлтэс, цехүүдийн дарга, инженер мастерууд, түүний ард ажлаа гүйцэтгэж байгаа засварчдад өмнөх амжилтаа бататгаж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөв. 
ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
"ЭРДЭНЭТ ДЦС" ТӨХК