И-Майл шалгах Холбоо барих

"Эрдэнэтийн ДЦС" ТӨХК-с Эрчим хүчний салбарын "ШИЛДЭГ МЕНЕЖЕР" тодорлоо.

“ЭРДЭНЭТИЙН ДЦС” ТӨХК-ИАС “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ОНЫ 
ШИЛДЭГ МЕНЕЖЕР” ТОДОРЛОО

Эрчим хүчний салбарт 21 жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа, санхүү, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн олон санал санаачилгыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, эрхэлсэн ажилдаа хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Лэгцэгийн Эрхбаатарыг /Монгол улсын Зөвлөх инженер/ 2017 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2017 ОНЫ ШИЛДЭГ МЕНЕЖЕР”-ээр шалгаруулж шагнав.

Л.Эрхбаатарын хийж хэрэгжүүлсэн ажлуудыг товч дурдвал:
ü  2011 онд Зуух №1-ийн завсарын бункертэй тоос бэлтгэх системийг өөрчилж, алхан тээрэмтэй шууд үлээлгэтэй системд шилжүүлсэнээр  Багануур, Шарын голын уурхайн аль алиных нь нүүрсийг түлэх бололцоог бүрдүүлсэн төдийгүй дотоод хэрэгцээний эрчим хүчийг бууруулах, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, түгээлтийг нэмэгдүүлэх, тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой ажлын нэг болсон.

ü  2012, 2013 онд Зуух №1, 2-т дулааны хянах хэмжүүр, автоматик, удирдлагын шинэчлэлийг хийж, компьютерийн хяналтанд шилжүүлсэн.

ü  Зөвлөх инженерийн хувьд зуухны тоос тэжээгч /ППЛ/, нүүрс тэжээгч /ПСУ/-ийн тогтмол гүйдлийн хөдөлгүүрийг хувьсах гүйдлийн хөдөлгүүрээр сольж, инвертороор хурдыг тохируулах шинэчлэлийн ажлыг шат дараатай шийдэж, өдгөө бүх зуухнуудад хэрэгжүүлэхэд удирдлагаар хангаж, заавар зөвлөгөөг өгч ажилласан.

ü  2011 онд хурц уур болон тэжээлийн усны коллекторыг бүрэн шинэчилэх ажилд шаардлагтай 2,9 тэрбум төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдүүлж, хэрэгжүүлснээр станцын Техник Эдийн Засгийн Үзүүлэлт сайжирч, найдвартай ажиллагаа хангагдсан.

ü  2011 онд Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнуудынхаа хашаа байшин, орон сууцтай болох, орон сууцны нөхцлөө сайжруулах асуудлыг шийдвэрлэхийн тулд ТУЗ-д санал оруулж, 13 дугаар тогтоолыг батлуулснаас хойш даруй 6 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Компанийн нийтдээ 146 ажилтанд нийт 584.000.000/таван зуун наян дөрвөн сая/ төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн байна. 

ü  2012 онд Компанийн хүчин чадлыг өргөтгөх ажлыг өөрөө санаачилан хөөцөлдөж, тус компани болон улсаас нэг ч төгрөгийн зардлыг гаргахгүйгээр Чех улсын “Грандера” компаниар ТЭЗҮ-ийн хөрөнгийг шийдүүлж, хийлгэсэн. Энэ ТЭЗҮ дээр үндэслэн тус компанийн хүчин чадлыг 35-50 Мвт-аар өргөтгөх ажил нь Эрчим хүчний яам, Монгол улсын Засгийн газар, Улсын Их Хурлаас дэмжлэг авч, хөрөнгийг шийдүүлэн, хэрэгжиж эхлэх шатандаа амжилттай явж байна.

ü  2012 онд Компанийн хүчин чадлыг өргөтгөх ажлыг өөрөө санаачилан хөөцөлдөж, тус компани болон улсаас нэг ч төгрөгийн зардлыг гаргахгүйгээр Чех улсын “Грандера” компаниар ТЭЗҮ-ийн хөрөнгийг шийдүүлж, хийлгэсэн. Энэ ТЭЗҮ дээр үндэслэн тус компанийн хүчин чадлыг 35-50 Мвт-аар өргөтгөх ажил нь Эрчим хүчний яам, Монгол улсын Засгийн газар, Улсын Их Хурлаас дэмжлэг авч, хөрөнгийг шийдүүлэн, хэрэгжиж эхлэх шатандаа амжилттай явж байна.

 

ü  2017 онд Зуух №2, 4-ийн үлээгч салхилуурын хурдыг тохируулах инверторыг тавьж, ашигласнаар зуухны горим ажиллагаанд эерэгээр нөлөөлж, уг тоноглолын хэрэглэж байсан цахилгаан эрчим хүчийг 2 дахин бууруулсан нь Станцын ДХЦЭХ-ийг бууруулахад чухал нөлөө үзүүлж байна.

ü  2017 онд тус Компанийн технологийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нэн тэргүүний тулгамдсан асуудал болсон Үнсэн сан №1, 2-ын талаар аймаг, орон нутаг, зохих дээд шатны байгууллага, Улсын Их Хурлын Гишүүдэд удаа дараа асуудлыг тавьж, ойрын хугацаанд авах боломжтой зохих шийдлийг хөрөнгө, санхүүгийн болон ашиглах хугацааны тооцоо судалгаатай нь танилцуулж, хүчин чармайлт гаргасны хүчинд Үнсэн сан №1-ийн үнсийг зөөж, хоослох, Үнсэн сан №2-ын даланг өндөрлөх ажлын хөрөнгийг шийдвэрлүүлж чадсан нь ойрын 2 жилдээ технологийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг олгосон.

Гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар нь 2017 онд Эрчим Хүчний Зохицуулах Газраар Зуух №4-ийн дулааны хянах хэмжүүр, автоматик, удирдлагын шинэчлэлийн хөрөнгийг шийдүүлж, Компанийн хөрөнгөөр Зуух №3-ын шинэчлэлийн хөрөнгийг шийдэж, тус тус хэрэгжүүлсэн нь богино хугацаанд буюу жилд Компанийн техник технологийн шинэчлэлд 1 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлгэж чадсан гавьяатай юм. Зөвхөн 1 жилийн хугацаанд Компанийн гол үндсэн тоноглол болох зуухны дулааны хянах хэмжүүр, автоматикийн шинэчлэлийг 2 зууханд хэрэгжүүлж чадсан нь маш том амжилт юм.
ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
"ЭРДЭНЭТ ДЦС" ТӨХК