И-Майл шалгах Холбоо барих

"Эрдэнэтийн ДЦС" ТӨХК-с Эрчим хүчний салбарын "ШИЛДЭГ АЖИЛТАН" тодорлоо.

“ЭРДЭНЭТИЙН ДЦС” ТӨХК-ИАС “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН
2017 ОНЫ "
ШИЛДЭГ АЖИЛТАН” ТОДОРЛОО

“Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн анхдагч ажилчдын төлөөлөл болох Должингийн Оюунчимэг нь 1985 онд ажлын гараагаа эхэлж, турбины машинчаар тасралтгүй 32 жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, амжилт гаргасныг үнэлж 2017 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2017 ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар шалгаруулж шагнав.

 

Д.Оюунчимэгийн бүтээлч ажлуудыг товч дурдвал:

  • 2017 оны эхний 11 сарын байдлаар тэжээлийн усны халууныг төлөвлөгөөнөөс 1,50С, турбины вакуумыг 0,01 хувиар дээшлүүлж, ДХЦЭХ-ийг 0,03 хувь, конденсатын алдагдлыг 0,1 хувиар тус тус багасгасан. Гүний худаг болон борооны усны насосыг ээлжийн хугацаанд олон цагаар ажиллуулснаар төлөвлөгөөнөөс 17’966 тн усыг илүү ашигласан буюу 22,46 сая төгрөгийн хэмнэлтийг гаргасан байна.
  • Борооны усан сангийн усыг дахин ашиглах
  • Гүний худгийн насос №6-г ашиглаж, зуухны каналд өгөх саналыг хэрэгжүүлснээр 121’195 тн ус буюу 151,4 сая төгрөгийг хэмнэсэн.
  • Өндөр даралтын халаагч №2, 3-ын уурын схемийг өөрчилж, 13 ата буюу үйлдвэрийн уураас хангах бүтээлч санааг нь хэрэгжүүлснээр тэжээлийн усны температурыг хэлбэлзүүлэлгүй тогтвортой барих нөхцөл бүрдсэн.
  • Турбин цехийн нийт ажилтнуудын 30 хүртэлх хувь нь эмэгтэй ажилтан байдаг бөгөөд дээрх ажилтнуудын тав тухыг хангах талаар кайзен саналыг гаргасан нь хэрэгжиж, тусдаа усны өрөөтэй болсон.
  • Химийн цэвэр усны К-90-55 маркийн насосыг сүүлийн үеийн ТР-80-700/2 насосоор солих санал нь хэрэгжиж, 2017 онд ДХЦЭХ-ийг 0,03 хувиар хэмнэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн.
  • 2017 онд Компанийн 30 жилийн ойн баяртай холбоотой тохижилтын ажлын хүрээнд турбин цехийн ханыг будах, өнгө, үзэмжийг сайжруулах ажилд идэвх, санаачилга гаргаж, өөрийн биеэр манлайлан оролцсон төдийгүй 12,3 сая төгрөгийн хэмнэлтийг байгууллагад оруулсан.

 

ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
"ЭРДЭНЭТ ДЦС" ТӨХК