И-Майл шалгах Холбоо барих

"Эрдэнэтийн ДЦС" ТӨХК нь Орхон аймгийн шилдэг ААНБ-аар шалгарав.

“ЭРДЭНЭТИЙН ДЦС” ТӨХК ОРХОН АЙМГИЙН ШИЛДЭГ
ААНБ-ААР ШАЛГАРАВ

“Эрдэнэтийн ДЦС” ТӨХК нь үйл ажиллагаагаа явуулсан 30 жилийн хугацаанд Монгол улсын төвийн бүсийг цахилгаан эрчим хүчээр хангахад зохих хувь нэмрээ оруулан, Орхон аймгийн төв Эрдэнэт хотыг дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлж, аж ахуй нэгж, ард иргэд, хэрэглэгчдийн хөгжил дэвшил, ая тухтай амьдралыг цогцлооход хариуцлагатай, амжилттай ажиллаж, Монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй гавьяаг үнэлж, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут “ЭРДЭНЭТИЙН ДЦС ТӨХК-ИЙГ ОРХОН АЙМГИЙН ШИЛДЭГ ААНБ”-аар шалгаруулж шагнав.

1983 оны 05 дугаар сарын 03-ны өдөр БНМАУ-ын гадаадтай эдийн засгаар харилцах Хороо болон улсын төлөвлөгөөний комиссийн хамтарсан хурлын №30/40 тоот тогтоолоор Эрдэнэт хотын цахилгаан, дулааны ачааллыг хангах зорилгоор тус станцыг барих шийдвэр гарсан. 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Станцын анхны зуухыг галлаж, ашиглалтанд хүлээн авсан. 1987 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Станцын анхны турбиныг халааж, уурын шугамд залгаж, 1987 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус Станц нь Уулын баяжуулах үйлдвэрийн дулааны Станцтай зэрэгцээ ажиллаж, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэн, Эрдэнэт хотын хэрэглэгчдэд түгээж эхэлсэн.

“ЭДЦС” ТӨХК нь одоогоор бүтцийн хувьд 1 алба, 4 хэлтэс, 8 цехийн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бөгөөд нийт 437 ажилтнаас 141 буюу 3-ны 1 нь инженер техникийн ажилтан, албан хаагчаас бүрдэж байна.

        Станц ашиглалтанд орсноос хойш 30 жилийн хугацаанд дараах ажлуудыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, хэрэгжүүлсэн байна. Үүнд:

        2008 онд Зуух №1-ийн шинэчлэлийн 1 дүгээр шатны засварын ажил - 523’884’763 төгрөгт хийж гүйцэтгэсэн.

        2009 онд Зуух №6, 7-ийн шинэчлэлийн барилга угсралтын ажил - 1’102’486’807 төгрөгт их засварын ажлыг “МЭЗ” ХХК хийснээр зуухнуудын халах гадаргуу, өрлөг дулаалгыг хэсэгчилэн гүйцэтгэж, найдвартай ажиллагааг хангасан.

        2010-2011 онд Зуух №1-ийн шинэчлэлийн 2 дугаар шатны засварын ажил - 3’688’346’217 төгрөгт завсрын бункертэй, үрлэн тээрэмтэй тоос бэлтгэх системийг алхан тээрэмтэй, шууд үлээлгийн тоосон системд шилжүүлснээр төслийн бус дурын нүүрс түлэх боломжтой болгож шинэчилсэн.

        2012 онд хурц уурын ерөнхий коллектор, тэжээлийн усны коллекторын шинэчлэл, хаалт арматурын хамт – 3’974’206’286 төгрөгт хийснээр ашиглалтын норм дууссан шугам хоолой, хаалт арматурыг шинэчилж, найдвартай ажиллагааг хангахаас гадна схемд өөрчлөлт хийснээр зуух, турбины хоорондох даралтын уналтыг 2-3 ата-аар багасгаж, ТЭЗҮ-ийг дээшлүүлсэн байна.

        2013 онд өргөх насос станц - 1’799’057’145 төгрөгт шинээр барьсан нь гэр хорооллын төгсгөлийн хэрэглэгчдийн дулааны шугамын даралтыг өсгөж, найдвартай ажиллагааг хангасан байна.

        Мөн 2006-2016 онуудад Компани өөрийн хөрөнгө оруулалтаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:

·         Зуух №2-7-ийн түүхий нүүрс тэжээгч, тоос тэжээгчүүдийг давтамжийн хувьсгуурын удирдлагатай хувьсах гүйдлийн хөдөлгүүрт шилжүүлсэн.

·         ТГ №1, 2, 3-ын өдөөгчийн удирдлагын станцыг шинэчилж, микро схемийн платан удирдлагад шилжүүлж, найдвартай ажиллагаатай болгосон.

·         Тосон таслууруудыг ВВ/ТЕЛ-10/1000А-ийн вакуум таслуураар солих

·         Тусгаарлагдах автоматикийн ЧВА, АЧР-ийн хамгаалалтыг микропроцессорын төхөөрөмжөөр солих

·         0,4 кВ-ын хөдөлгүүрүүдэд хамгаалалт тавих

·         Аккумуляторын байгууламжийг иж бүрнээр шинэчлэх

·         Зуух №2-ын үлээгч салхилуурын удирдлагын хэлхээнд давтамжийн хувьсгуур тавьсан.

·         Зуух №1-7, ПЭН №1-5-ын 6кВ-ын хөдөлгүүрүүдийн хамгаалалт, автоматикийг SELL-брендын микропроцессорт шилжүүлэх

·         Цахилгааны төв удирдах щитэнд хяналтын дэлгэц байрлуулах зэрэг ажлуудыг хийсэн нь найдвартай ажиллагааг дээшлүүлж, ашиглалт, засварын зардлыг хэмнэхэд чухал үр дүнтэй ажлууд болсон.

1989 онд ашиглалтанд бүрэн орсон цагаас 2017 оны эцэс хүртэлх хугацаанд нийт 3542,7 сая кВтц буюу 169,9 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүчийг Төвийн эрчим хүчний системд нийлүүлж, 14886,0 мянган Гкал буюу 73,4 тэрбум төгрөгийн дулааны эрчим хүчийг Орхон аймгийн Аж ахуйн нэгж, ард иргэдэд түгээсэн бөгөөд нийт 243,3 тэрбум төгрөгийн эрчим хүчний борлуулалт хийжээ.

Энэ хугацаанд нийт 14 төрлийн буюу 40,4 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг улсын төсөвт төвлөрүүлж, нийгмийн хариуцлагаа бүрэн биелүүлэн ажиллаж байна. 
ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
"ЭРДЭНЭТ ДЦС" ТӨХК