И-Майл шалгах Холбоо барих

Тендер шалгаруулалтын дугаар: А-2017-05

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2017 оны 06-р сарын 14

Тендер шалгаруулалтын нэр: “Үнсэн сан (№2)-ийн үнсийг зөөж хоослох, далан өндөрлөх ажил ”-ыг түлхүүр гардуулах гэрээгээр, эргэн төлөгдөх  нөхцөлтэйгээр, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендер.

Тендер шалгаруулалтын дугаар: A-2017-05

“ЭРДЭНЭТ ДЦС” ТӨХК-нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Үнсэн сан(№2)-гийн үнсийг зөөж  хоослох, далан өндөрлөх ажил”-ыг түлхүүр гардуулах гэрээгээр, эргэн төлөгдөх  нөхцөлтэйгээр, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг ( хүсвэл нэмэлт хувийг )бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно.

Данс: Төрийн банк 130400024491

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  • Борлуулалтын нийт хэмжээ 3,0 тэрбум төгрөгнөөс доошгүй  
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах  боломжтой зээлийн хэмжээ 3,0 тэрбум төг
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг 5,0 тэрбум төгрөгөөс доошгүй   .
Тендерийн хамт тендерийн нийт үнийн 1%-тай тэнцэх төгрөгөөр тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг  2017 оны 07-р сарын 07-ны  өдрийн 09:00 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй  оролцогчдыг байлцуулан тендерийг мөн өдрийн 09:30 цагт станцын сургалт мэдээллийн танхим 304 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодны давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.  


Хаяг: Орхон аймаг. Баян өндөр сум. Баянцагаан баг “ЭДЦС"ТӨХК
4 давхар 408 тоот өрөө
                       
Хангамжийн менежер Д.Гансүх
Утас: 99021825, 7035-3168, Факс: 7035-3718
ХАЙЛТ
ШИНЭ МЭДЭЭ
"ЭРДЭНЭТ ДЦС" ТӨХК